Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно

2019-04-30

   2019 оны 5 сарын 1-ний өдөр Чингүнжавын талбайд хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно.
   Өдөрлөгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл, Монголын нотариатын танхим иргэдэд үйлчилж, мэдээлэл өгнө.
   Тус өдөрлөгөөр байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээ:
        Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар
   - Үнэ төлбөргүй лавлагаа, зөвлөгөө өгөх, нэхэмжлэл, хүсэлт хүлээн авах
        Прокурорын газар
   - Хууль зүйн туслалцаа, эрүүгийн хэргийн оролцогч нараас хэргийн шийдвэрлэлтийн талаар лавлагаа мэдээлэл олгох /үнэ төлбөргүй/
        Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасаг
   - Архивын үзэсгэлэн гаргаж, үнэ төлбөргүй архивын лавлагаа олгох
         Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
   - Нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, 2 өрхийн эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх
        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
   - Хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, өр төлбөрүй талаар үнэ төлбөргүй лавлагаа олгох 
        Шүүхийн шинжилгээний алба\
   - Үнэ төлбөргүй эхо үзлэг хийх, иргэдийн хүсэлтээр хурууны хээ авах
        Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл
   - Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, нэхэмжлэл, өргөдөл, гомдол бичих
        Нотариатын танхим
   - Үнэ төлбөргүй нотариатын үйлчилгээ үзүүлнэ.
  
   Иргэд Та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%