Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Б.Мягмарсүрэн Дэлхийн хошой аварга шатарчин боллоо

2019-04-29

   Хөвсгөл аймгийн ахмад шатарчин Монгол Улсын аварга, Спортын мастер Б.Мягмарсүрэн Грек улсын Родес хотод энэ сарын 25 хүртэл 12 хоног үргэлжилсэн шатрын ахмадын тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртэж Дэлхийн хошой аварга болжээ. 

   Тэрээр өнгөрсөн онд Герман улсын Дрезден хотноо болсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчидтай хамтран нэг баг болон оролцон тэргүүлж Хөвсгөл аймгийн анхны шатрын Дэлхийн аварга болж байжээ.

   Б.Мягмарсүрэн бага наснаасаа эхлэн шатрын спортыг сонирхон 10 настайдаа аавыгаа шатар тоглож буйг харж анх шатар сурсан байна. Тэрээр монгол хэл бичгийн багш мэргэжилтэй боловч 43 жил мэргэжлээрээ ажиллахдаа шатрын хичээлийг Их-Уул, Мөрөн, Хатгал тосгоны сурагчдад хослуулан зааж олон мянган шавь нарыг төрүүлжээ. Энэ хугацаанд олон тэмцээн наадамд оролцож Хөвсгөл аймагтаа тасралтгүй 43 жил түрүүлсэн хоймор нутгийнхны бахархал болсон шатарчин юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%