Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Эх хэл - бидний бахархал" үндэсний бичиг үсгийн VII наадам болно

2019-04-25

   Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагын газраас санаачлан "Эх хэл бичиг" хөтөлбөрийн хүрээнд "Эх хэл - бидний бахархал" үндэсний бичиг үсгийн наадмыг Хөвсгөл аймгийн эх хэлний түшиц "Титэм" сургуультай хамтран 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

   Наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 2019 оны 5 сарын 4-5-ны хооронд болно. Наадмын үеэр "Уламжлал-Шинэчлэл-Шийдэл" эх хэлний зөвлөгөөн, Төрийн албан хаагчдын эх хэлний сорилго, "Уран зохиолын хичээлээр сурагчдын зохион найруулж бичих чадварыг хөгжүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болох бөгөөд Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхуран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэх хэлээ хайрлан хамгаалахүндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна. Тус уралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ивээн тэтгэж байгаа бөгөөд уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нар тус бүр нэгээс хоёр бүтээлээр оролцох гэнэ.

   “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдаанд оролцогчид "Сүегэр" үг буюу монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг сургаал үг, зүйр цэцэн үг, онч үгсээс бийрийн бичлэг, угалз, дөрвөлжин эвхмэл зэрэг уран бичлэгийн аль ч төрлөөр бичиж урлана. Сонгосон шад, сургаал үгсийн зарим гол үг, холбоо үгийг онцолж, тод томруун бичиж болох бөгөөд хамгийн гол нь монгол бичгийн каллиграфийн онцлогийг уран сэтгэмжтэй хослуулсан байдлыг харгалзан шалгаруулах ажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр "Сүегэр" уран бичлэгийн үзэсгэлэн гаргах юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%