Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЮУ БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ ТУСЛАЯ ХАНДИВЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

2019-04-24

Өндөрширээт сумын ИТХурлаас уламжлал болгон зохион байгуулдаг хандивын аяныг сумын Улаанзагалмайн хороо, ИТХ-ын Эмэгтэй төлөөлөгчид хамтран  4 сарын 18-аас 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.. Уг аяны зорилго нь хандиваар цугларсан мөнгө болон бараа материалыг өрх толгойлсон 7 эмэгтэйчүүдэд хүргэх зорилготой . Уг арга хэмжээнд ЕББДС, Алтан шагай цэцэрлэг, ЗДТГ ,Соёлын , ЭМТ, Цаг уурын төв, Хаанбанк,Төрийн банк, Халаалтын төв, Хадгаламж зээлийн хоршоо,  Элбэг сод, Ширээт хөгжил хоршоо, Од , Хатантуул  зэрэг байгууллага ,аж ахуй нэгжүүд  оролцож, хандивын эд бараа, хүнсий зүйл, нүүрс түлээг  7 эмэгтэйгээс 6 эмэгтэйд гардуулан өглөө. Хандиваар бэлэн мөнгө нийт 183,000 төгрөг , гэр ахуйн бараа материал болон хувцас, нүүрс түлээ  цугларсан. Цугларсан хандивын мөнгөөр өрх толгойлсон эмэгтэй Пунцагдулам, Шархүүхэн, П.Дуламсүрэн, Г.Энхтуяа, П.Сосорбарам, С.Цэцгээ нарын 6 иргэнд  хүнсний бүтээгдэхүүн авч гардуулан өглөө. Хандивын аянд идэвхтэй оролцсон та бүхэнд  баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%