Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн удирдлагуудтай “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж буй бодлого, анхаарах асуудлууд”-ын талаар цахим хурал хийлээ

2019-04-23

   ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр буюу 2019 оны 4 сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн удирдлагуудтай "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж буй бодлого, анхаарах асуудлууд"-ын талаар цахим хурал хийлээ.

   Уг хуралд аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон хэлтэс агентлагын дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан байна.  Энэ хуулийн 111.2 дахь хэсгийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн байна.
      Аймгийн удирдлагуудаас:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бэлтгэх

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжтэй болох

- Ахуйн ажлаас шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа иргэнийг цалинжуулах

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах

           - Монгол улсын Их Сургуулийн Завхан салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай ангийг нээн ажиллуулах гэсэн саналууд гарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%