Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мон 9183 төслийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулж байна

2019-04-23

   Хөвсгөл аймагт  хэрэгжиж байгаа Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх Мон 9183 төслөөс 2018 онд бог малын үүлдэр, угсаа сайжруулах чиглэлээр малчны бүлгүүдэд сургалт мэдээлэл өгч “Цагаан-Уул” үүлдрийн хуцын арчилгаа, маллагаа, зохиомол хээлтүүлгийг  эм хонинд хийж малын үүлдэр угсааг сайжруулж байна.

   Сургалтын үеэр дадлага хийсэн бөгөөд уг үйл ажиллагааг малын эмч, зоотехникч, мэргэжлийн 1 хүн бусад малчдын бүлгийн гишүүд суралцаж нийт шилмэл үүлдрийн 5 хуцыг малчдад хүлээлгэн өгч нутгийн эм хонинд сайжруулагчаар тавьсанаар энэ жилийн  төл тэвээрэг сайтай, биеэр том, үүлдэрлэг байдал илүүтэй давамгайлсан 90 гаруй шинэ төл гарч, төл бойжилт сайн байгаа нь бидэнд томоохон дэмжлэг болж байна гэдгийг малчид хэлж байлаа.

   “Цагаан-Уул” үүлдрийн хонины махны чанар, амт, нэгж малын амьдын жин өндөр байдаг онцлогтой юм.Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс нийт 5 сум, 1 тосгонд  25 малчны бүлэг, 1 зөгийн аж ахуй эрхлэгч бүлгийг байгуулан мэдээлэл сургалт бусад өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%