Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төвөөр зарлалаа.

2019-04-22

"Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" Үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр болж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж буй цаг хугацаанд энэхүү Түүхэн аялал жуулчлал – Хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой асуудал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид Төвийн, Баруун, Зүүн, Хангайн, Говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Эх сурвалж:ikon.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%