Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч байна

2019-04-22

   Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Мотоцикл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг суманд хяналт шалгалт хийж сурагчдад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллаж байна.

Урин дулааны цагт хөдөө орон нутагт мотоциклоор хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс нэмэгддэг. Мотоцикл жолоодох эрхгүй, сургалтад хамрагдаагүй иргэд хурд хэтрүүлэн зорчсоны улмаас зам тээврийн осол нэмэгдсээр байна.

   Аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас орон нутагт мотоцикл жолоодож байгаа иргэдийг үнэмлэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг орон нутгийн иргэдэд танилцуулж байна.

   Хөвсгөл аймгийн хэмжээнд зам тээврийн осол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 128 нас баралт бүртгэгдсэнээс 25 нь зам тээврийн шалтгаант ослоор нас баржээ. Мөн 1378 осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл бүртгэгдсэнээс 397 нь зам тээврийн осол байсан ажээ.
                                                                                                                                                     Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%