Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг баг бүрт хүрч байна

2019-04-22

   Хөвсгөл аймгийн Нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд хамтран Мөрөн сумын баг бүрт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэж байна. Жил бүрийн 5 дугаар сард болдог нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтан 13 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

   Энэхүү ажлын хүрээнд Мөрөн сумын 5 өрхийн эмнэлэгт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МСҮТ, Ахмад настны асрамжийн газар зэрэг байгууллага иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч шинэ хууль дүрмийг сурталчлан таниулж, иргэдийн шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж байна.

   Мөн Дэлгэрмөрөн өрхйин эмнэлэг дээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нар дотор, эхо, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, "Хөвсгөл эм хангамж" компанийн хамт олон хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилж байна. Нээлттэй өдөрлөг Мөрөн сумын багуудад хүрсэний дараа хөдөө орон нутагт үргэлжлэх ажээ.

                                                                                                                                                       Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%