Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ТӨСВИЙН САХИЛГА БАТ –ИРГЭДИЙН ХЯНАЛТ ОРОЛЦОО” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ТАНЫГ СОНСЪЁ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-16

“Төсвийн сахилга бат –иргэдийн хяналт оролцоо” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаангом сумын ЗДТГ-аас төсөвт байгууллагын төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар ил тод мэдээллэх төсвийн харилцаанд иргэдийн хяналт оролцоог хангах зорилго бүхий “Таныг сонсъё” аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд 2019.04.11нд аймгийн төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газартай хамтран аймгийн төвийн төсвийн байгууллагын нягтлан, нярав, иргэдийн төлөөлөл оролцсон аргазүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох санхүүгийн тайлан арга хэмжээг зохион байгууллаа. Уг ажлаар төсвийн байгууллагууд 2018 оны төсөв, төсвийн гүйцэтгэл, цахим тендрээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн дэлгэрэнгүй мэдээллэл, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайланг танилцууллаа. Мөн санхүүгийн тайлан, анхан шатны бүртгэлийн баримтуудаа дэлгэж үзүүлж нягтлангууд хоорондоо туршлагаа хуваалцан санал мэдээлэлээ солилцлоо.

2019.04.12 нд тус аяны хааж  Улаангом сумын ЕБС, СӨБ, ИТХ, ЗДТГ, Соёлын төв зэрэг байгууллагууд оролцсон "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр  цахим тендрээр шалгарсан үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд, байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд нээлттэй танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%