Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Спорт өрөлтийн дугуйланд 90 хүүхдийг үнэгүй сургаж байна

2019-04-16

   Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд 90 хүүхдийг спорт өрөлтийн дугуйланд үнэгүй сургаж байна. Тус газар  Монголын Оюун ухааны академийн Хөвсгөл аймаг дахь салбартай хамтран “Спорт өрөлт”-ийн дугуйланг шинээр нээн хүүхдүүдийг дэмжин ажиллаж байна.

   Хүүхдүүд дугуйланд суралцсанаар хоёр гарыг тэнцвэртэй ашиглах чадварт суралцах, хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх, хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, бие бялдрын хувьд эрүүл байх, гар, нүдний зохилдлогоог сайжруулах, олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ.

   Мөн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх, түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох, мэдрэмжийг дээшлүүлэх, орон зайг зохицуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортын зан чанарыг төлөвшүүлэх, олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох, өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%