Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо хуралдав

2019-04-15

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны хурал өнөөдөр /2019.04.15/ хуралдлаа. Тус хуралд төлөөлөгч Т.Тулгаа, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Н.Чимэддорж, Д.Батжаргал нар оролцож, 71.4 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд хурлыг хорооны гишүүн Т.Тулгаа удирдан хуралдуулав.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, мэргэжилтэн Б.Буянбат, ГХБХБГазрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Нямдорж, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Олонбаяр, Орхон сумын ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал, Хонгор сумын ЗДТГ-ын дарга Д.Чагнаадорж, Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, мэргэжилтэн М.Анхбаатар, мэргэжилтэн Ч.Батжаргал нар оролцож, мэдээлэл хийсэн юм. 
Тус хурлаар аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс өөрийн хорооны чиг үүрэгт холбогдох ажлуудаас хугацаа болоогүй, үнэлэх боломжгүй, хэрэгжилт удаашралтай байгаа 11 асуудлыг хөндөж, холбогдох 5 байгууллагын мэдээллийг сонсож, асуулт хариулт, санал явагдлаа. 
Хорооны гишүүдийн зүгээс мэдээлэл хийсэн байгууллагуудад ажлын чиглэл, зөвлөмж, үүрэг даалгавар өгч ажилласан ба дүгнэлт гаргаж 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болох Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%