Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ж.ӨЛЗИЙ-ОРШИХТОЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019-04-15

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ.

Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Талийгаачийг эцсийн замд нь үдэх ёслол Спортын төв ордонд өнөөдөр боллоо. Уг ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, багш шавь нар, Хонконг, Японоос ирсэн найз нөхөд нь, дугуйн спортын үе үеийн төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баттөр, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан зэрэг төр засаг, спортын салбарын хамт олон оролцжээ. 

Ж.Өлзий-Орших нь 1997 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, Дискавери Чаннел Марко Поло багийн “super-domestique”, 2011 онд Олон Улсын Дугуйн Холбооны “UCI Merit” хүндэтгэлийн шагналыг Ази тивээс хүртсэн анхны тамирчин болж байсан ажээ.

Хүүхэд ахуй наснаасаа л тамирчны хүнд хэцүү амьдралыг сонгосон арван наймхан настай хүү 1984 оны насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, ах нарыг ардаа орхин гайхшруулж байлаа. Тэр амжилтаас хойш мэргэжлийн, үлгэр жишээ, тэмцэгч, бахархалт тамирчны замналаар 22 жил амьдарч, 2006 онд Дохагийн Азийн Наадамд эх орноо төлөөлөн оролцоод зодог тайлсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7069
5524 / 78%
952 / 13%
282 / 4%
311 / 4%