Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 120 САЯ АМ.ДОЛЛАЛААР “ASIA HIGHWAY 3” БОЛГОНО

2019-04-09

Монголын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын Засгийн газарт тус банкнаас 300 сая ам.долларын зээлийг олгохоор болж байна. Зээлийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулах юм.

Энэ дагуу эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ автозам шинээр барих аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт, “Бүс ба Зам” санаачилга болон Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын хүрээнд хийх эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой.

Тиймээс Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын 120-ыг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгоход зарцуулах юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш 100 гаруй төслийг хэрэгжүүлж, 1.7 орчим тэрбум ам.долларын шууд болон зээлийн санхүүжилтийг олгожээ. С.Сүлд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%