Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цагаан-Үүр суманд ойн түймэр гарчээ

2019-04-04

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны эх” гэдэг газарт ойн түймэр гарсан байна.

ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 2-ны өдөр хүргэж, гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга нийт 45 алба хаагч ажиллаж түймрийг цааш тархахгүй байхыг зорин ажиллаж байна.

Одоогийн байдлаар түймрийн голомтод салхитай, хуурайшилт ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байна. Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%