Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ханх Мондын хилийн боомтыг 2022 онд олон улсынх болгоно.

2019-04-04

ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компаниуд оролцсон байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал “Байкалтур” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах мөн аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг ажлууд байв. 

Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг 

Мөн хурлын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгдлээ.

Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг бөгөөд 10 гаруй мянга нь ОХУ-ын жуулчид байдаг байна. Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих боломжтой.

Эх сурвалж: ikon.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%