Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Энэ намар спорт цогцолборын эхний А, Б заалнуудыг хэсэгчлэн ашиглалтад оруулна

2019-04-03

Тойрогтоо ажиллаж байгаа Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан Монголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ын барилгын ажилтай ч мөн танилцлаа.
Өнөөдрийн байдлаар барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. 
Энэ оны 4 дүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээллээ. 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. 
Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгөөр “Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.
2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан тул 2017 оноос аймгийн удирдлагууд Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгуулснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл урагшаа хөдөлсөн билээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%