Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ШИЛЖИХ ҮЛДЭГДЛЭЭС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙГ БАТЛАВ

2019-04-03

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар Хуралдаанд аймгийн Засаг даргаас /2019.04.02/ аймгийн 2018 оны орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сан, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьлаа. 
Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэл 916.4 сая төгрөг бөгөөд үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын шилжих үлдэгдэл 609.7 сая төгрөг, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын шилжих үлдэгдэл 54.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн шилжих үлдэгдэл 210.4 сая төгрөг, Замын сангийн шилжих үлдэгдэл 41.6 сая  төгрөг тус тус байна. 
2018 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.1 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд  нийт 66 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэлд 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагуудад олгосон бөгөөд орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэл болох 609.7 сая төгрөг нь нийт 33 төсөл арга хэмжээний дутуу санхүүжилт юм. 
Тодруулбал зураг төсвийн үнэ, хяналтын зардал,  эрчимжсэн мал аж ахуйн суурьшлын бүс шинээр байгуулах /дэд бүтэц шинээр татах/ ажил, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ийг шинээр барьж байгуулах” ажлын чанарын баталгаа 5 хувь,  өнгөрсөн онд төсвийн тодотголоор  нэмэгдсэн Дархан сумын 8,9,11 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх авто замын ажлуудын дутуу санхүүжилтыг энэ онд гүйцэтгэлийн дагуу олгоно. 
Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  аймгийн Аудитын газраас “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга, Төлөөлөгч  Б.Жавхлан нар  тус тус танилцууллаа. 
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар Хуралдаанаар 2019 төсвийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 5,593.4 сая төгрөг, Замын санг 561.7 сая төгрөг,  Орон нутгийн хөгжлийн санг 4,872.3 сая төгрөг, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалыг 326.7 сая төгрөгөөр тус тус батлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%