Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА.

2019-03-28

   Аймгийн ГХУСАЗСЗөвлөл аймгийн Нийтийн номын сантай хамтран "Хүүхэд хамгаалал - Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь цаг хугацаа, орон зайнаас хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд "ХҮҮХЭД ХААНА ЯВЖ БАЙНА", тэд эрсдэлд байна уу? яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж улмаар эцэг эхчүүдийн анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлхэд энэхүү илтгэлийн уралдааны зорилго оршино.
   Уралдаанд Хөвсгөл аймгийн нийт ЕБС-иудын 10-12 дугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр шатны шалгаруулалтанд нийт илтгэлээс 10 илтгэлийг шалгаруулж, 2019 оны 5-р сарын 10-ны өдөр хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж байр эзлүүлнэ. Илтгэлийг 2019 оны 5-р сарын 3-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн гэрээр ном олгох танхимд ажлын цагаар хүлээн авна. Шагналын сан 1-р байр өргөмжлөл 100000 төгрөг, 2-р байр өргөмжлөл 80000 төгрөг, 3-р байр өргөмжлөл 60000 төгрөг, тусгай байр өргөмжлөл 40000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах ба Шилдэг илтгэл удирдсан багш нэг хүн шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйл, 50000 төгрөгөөр шагнах юм байна. Тэмцээндээ идэвхитэй оролцоорой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%