Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хамгийн хурдан уншигч хүүхдийг шалгаруулна.

2019-03-28

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сурагчдыг ном унших хүсэл, тэмүүлэлтэй болгох, номоор дамжуулан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор аймгийнхаа хамгийн хурдан уншигч хүүхдийг тодруулахаар боллоо

Уралдааныг бага анги, ахлах анги гэсэн хоёр ангилалд зохион байгуулж эхний таван хүүхэд тус бүрийг тодруулж хамгийн хурдан уншигч хүүхдийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна.

Хүүхэд ном уншсанаар сэтгэхүй хөгждөг, түргэн сэтгэдэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж сурдаг зэрэг олон давуу талтай учраас сурагчдыг цахим орчноос хол ном уншиж байхыг эцэг эхчүүдэд уриалав.

Мөн шилдэг номын клубуудын дундах туршлага судлах үзэсгэлэн гаргаж сурагчид ном уншихын ач тусын тухай бие биенээсээ туршлага судлах ажээ.
                                                                                                                                                              Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%