Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөлд давсны хэрэглээ хэт өндөр байна.

2019-03-28

Хөвсгөл аймгийн иргэдийн давсны хэрэглээ хэт өндөр байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн өдөрт 5 грамм давс хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэвч манай аймгийн зарим иргэд өдөрт 17 грамм давс хэрэглэж буй гэсэн судалгаа гарчээ.

Энэ нь цаашид халдварт бус өвчний суурь болох эрсдэлтэй аж. Өнгөрсөн онд 700 гаруй хүн халдварт бус өвчний улмаас нас барсан бөгөөд тархины шигдээс, зүрхний шигдээс жил ирэх тутам нэмэгдэж байгаа ажээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, хүнс болон хоол үйлдвэрлэгчдэд танилцуулснаар  давсны хэрэглээг багасгах аянд 10 гаруй  байгууллага нэгдээд байгаа юм байна.
Дэлгүүр, супермаркет, ресторан, зоогийн газар, түргэн хоолны газраас худалдан авдаг ихэнх хоол, хүнс давстай байдаг. Үүнийг далд давс гэнэ. Давс нь цусны даралтыг ихэсгэх бөгөөд тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт, бөөрний өвчнийг үүсгэх эрсдэлтэй байдаг тул давсны хэрэглээгээ багасгацгаая.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%