Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Бэлтгэл ангийн хүүхдүүдийг дөрвөн сард бүртгэнэ.

2019-03-28

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт бүртгэнэ гэж мэдээллээ.

Сургуулиуд гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт Мөрөн сумын багийн Засаг дарга нарын гаргасан зургаан настны судалгааг нягтлан өөрсдийн хамран сургах тойргийн хүүхдийн нарийвчилсан судалгааг хийж, бүртгэл хийх бэлтгэлийг хангаж ажиллах юм.

Харин дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нэрсийн дагуу бүртгэлийг хийж хоёр дахь долоо хоногт бэлтгэл бүлэг хичээллэх аж. Бүртгэлийг холбогдох тушаал, журам, заавар хуваарийн дагуу сургуулийн захирал хариуцан зохион байгуулах бөгөөд хамран сургах тойргийн дагуу судалгааг нарийвчлан хийж зургаан настай суралцагчийг бүртгэнэ.

Гэхдээ өмнө жилд сургуульд элсээгүй долоон настай хүүхдүүдийг бүрэн хамруулах шаардлагатай бөгөөд зайлшгүй шалтгаанаар сумдаас шилжин ирсэн хүүхдүүдийг "Авьяас", "Нутгийн аваргууд", "Ирээдүй" сургуульд бүртгэх ажээ.
                                                                                                                                                 Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%