Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд Р.Цэрэн-Очир тэргүүлэв.

2019-03-28

Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод болов.

“Багшийн хөгжил сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдвийн дор болсон хуралд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ван сургуулийн багш Р.Цэрэн-Очир “Сурах бичгийн сонголт ба агуулгын тохирцын судалгаа” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байрт шалгарчээ. 

Энэхүү хуралд хоёрдугаар шатнаас шалгарсан 62 багш оролцож, өөрсдийн хийсэн судалгааны ажлаараа эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн хэлэлцүүлсэн байна.

Хэлэлцэж буй илтгэлийн 43 хувь нь сурах бичиг, 37 хувь нь сургалтын хэрэглэгдэхүүн, 10 хувь нь цахим сургалтын хэрэглэгдэхүүн, программ хангамж, 10 хувь нь багшийн гарын авлага, даалгавар, сурагчийн дэвтрийн ашиглалтын талаар судалсан судалгааны ажил байв. Багш нарын судалгааны ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжиж байгаад хурлын ач холбогдол оршиж байгаа ажээ.

                                                                                                                                    Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%