Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улаан-Уул сумын Гун голын эрэг дагуух айл өрхүүдийг нүүлгэлээ.

2019-03-28

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвийн дэргэдүүр урсдаг Гун гол энэ өвөл ихээхэн хүйтэрсний улмаас голын мөсний гадаргуу дээгүүр ус халин голын эрэг дагуух зарим айлуудын хашаа руу урссан тул сумын ЗДТГ-аас айлуудыг нүүлгэж, орон нутгийн иргэдийг дайчлан ховил гарган усыг зайлууллаа.

Улаан-Уул сумын төвийн гудамж голынхоо эргийн дагуу байрлалтай учир жил бүр өөр өөр газраар ус халин урсаж тухайн байршилд байгаа айл өрх, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй болдог ажээ. Энэ жилийн хувьд усны түвшин доод талынхаа өндөр эргээр давж хальсан байна. Гун голын хувьд өвөл зунгүй урсгалтай өвөлдөө зарим газраараа нэг км гаруй өргөн халиа мөс тогтдог томоохон голын нэг ажээ.

                                                                                        Б.Гантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%