Сургалтаар хуулийн хүрээнд шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох чиг үүрэг, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Олон нийт хариуцсан мэргэжилтэн З.Баяржаргал нар сургалтыг удирдан зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн сангаас тусгай сонголтын программын аргаар тус дүүргээс 2019 онд нийт 560 иргэд сонгогдсоноос шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх тус сургалтад 200 гаруй иргэнд мэдээлэл хүргэж ажиллалаа.







