Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД 1-3 ДУГААР БАГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ӨЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2019-03-11

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.03.11/ Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төв, 4 дүгээр сургууль, 13 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, харилцан санал солилцлоо.

Хуралд тус хорооны дарга Х.Батжаргал, Төлөөлөгч О.Энхзаяа, Б.Батболд, Д.Батбаяр болон Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Д.Даваахорол 4 дүгээр сургуулийн захирал Д.Дэлгэрбаяр, 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жаргалмаа нар оролцсон юм.

Тосгоны багийн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудын хувьд инженерийн шугам сүлжээ байдаггүйгээс өдөр тутмын хэрэглээний ус, бохирын татан зайлуулалт зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байгаа тухай, мөн  тус багийг дахин төлөвлөтөд оруулах зэрэг саналыг тэд тавьж байлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%