Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хөдөлмөрлөх эрх" сэдэвт бүсийн сургалт боллоо.

2019-03-06

   МҮЭ-ийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан, Хөвсгөл аймгийн ажил олгогч эздийн холбооны хамтарсан "ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ" сэдэвт бүсийн сургалт, арга хэмжээ 2019 оны 3 сарын 5-6-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Тойлогт амралтын газар зохион байгуулагдлаа.
   Сургалтанд хойд бүсийн аймгууд болох Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын ҮЭ-ийн холбоо, зарим үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн, сонгуультан, гишүүд мөн дээрх аймгууудад ажиллаж байгаа ХЭҮК-ын референтүүд болон МХГ-ын улсын байцаагч нар, сургалт зохион байгуулагч нар МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХБНГУ-ын ФЭС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал, МХЕГ-ын ХНХТХГ-ын дарга Л.Төгсбаяр тэргүүтэй нийт 75 хүн оролцлоо.
   Сургалтын үеэр Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Хөвсгөл аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Л.Төмөрбаатар аймаг орон нутгийн бодлого чиглэлийн талаар байр сууриа илэрхийлж сургалтанд оролцогчидод амжилт хүслээ.
   Сургалтын гол зорилго нь ҮЭ-ийн ажилтнууд, хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, "Зөвлөмж"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан санал бодлоо солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах явдал байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%