Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“УВСЫН ХӨГЖИЛД-ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ТА БҮХНИЙ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-02-26

 

УРИЛГА

“УВСЫН ХӨГЖИЛД-ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО” 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ЗОРИЛГО:

           “Увсад хөрөнгө оруулагчдын чуулган-2019” арга хэмжээний хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээний бага хурал нь аймгийн хөгжилд эрдэмтэн судлаачдынхаа санал, санаачилгыг тусгах зорилготой юм.

 

ХЭЗЭЭ, ХААНА:

Бага хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах болно. Илтгэлийг 2019 оны 03-р сарын 29 өдрийг хүртэл uvschuulgan@gmail.com хаягаар хүлээн авна.

 

ХУРАЛД ОРОЛЦОХ ИЛТГЭЛИЙН ШААРДЛАГА:

Эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийн сэдвийг дараах бүлэгт хувааж үзэх бөгөөд бүлэг тус бүрээр илтгэлүүдийн чиглүүлэгчийг урьдчилан сонгож зохион байгуулна.

 

Илтгэлийг дараах бүрэлдэхүүн хэсэгт бүлэглэнэ. Үүнд:

                  - Эдийн засаг, бизнес хөгжил, шинэ технологи, инноваци

            - Эко ногоон хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал

            - Хөдөө аж ахуй, хүнс, тэжээлийн үйлдвэрлэл

            - Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил

            - Түүх, өв соёл болон бусад

ҮР ДҮН:

Бага хурлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулж эрдэмтэд, судлаачид болон их, дээд сургуулийн оюутан залуусыг идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэж ном гаргана.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын талаар дүрс бичлэг хийж орон нутгийн ТВ-үүдээр нэвтрүүлж,  Увсын иргэд хөдөлмөрчдөд эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлийг нь сурталчилан таниулах, сурагч, өсвөр үе залуучуудын  сонирхлыг төрүүлэх, нотолгоо судалгаанд тулгуурлах идэвхийг өрнүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 

ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ТА БҮХНИЙГ БАГА ХУРАЛД ИДЭВХТЭЙ

ОРОЛЦОХЫГ УРЬЯ

Холбоо барих утас: 99453355, 99459405

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%