Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЗАВХАН СУМААС ЖИЛ ДАРААЛАН "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН" ТОДОРЛОО

2019-01-30

        Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, буянт мал сүргийнхээ чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, улс нийгэмдээ оруулж буй хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгуулдаг “АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН” шагналыг Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн малчин А.Төмөрбаатар сар шинийн босгон дээр хүртлээ. Өргөмжлөл, ботгоны дүрс бүхий цом, энгэрийн тэмдэгийг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэрт нь очиж гаруулан өглөө. 
       Өнгөрсөн жил тус сумын Айраг нуур багийн малчин Жамсрандоржийн Батаа “Алтан ботгоны эзэн” болж байсан бол энэхүү шагнал жил дараалан Айраг нуур багт ирсэн нь аргагүй л тэмээн сүргийн буян, тэмээчдийн хөдөлмөрийн үр шим гэлтэй. 
2018 оны жил эцсийн мал тооллогоор А.Төмөрбаатарынх 305 тэмээ тоолуулсан бөгөөд говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуусын нэг юм.
          Шагнал гардуулах үеэр Завхан сумын удирдлагууд, Улаангом дахь нутгийн зөвлөлийн хамт олон хүндэтгэл үзүүлж МУ-ын аварга малчин болохыг хүсэн ерөөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%