Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН ТЭС СУМААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО

2019-01-30

        “Улсын аварга малчин”-аар шалгарсан Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурьд аймгийн засаг дарга Д.Батсайхан болон сумын удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
       П.Батсуурь нь 1977-1980 онуудад Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж, 1983-1989 он хүртэл Цагдаагийн байгууллагад цагдаа, 1989-2000 онуудад хилийн цэрэгт заставын орлогч дарга,хилийн харуулын даргын ажлыг тус тус хийж байсан байна.
     2000 оноос одоог хүртэл хувийн мал маллаж, малаа 4-н төрлөөр өсгөн оны эхний хээлтэгчээс сүүлийн 3 жил дараалан 100 хувиар төл бойжуулан нийт малд хээлтэгч малын эзлэх хувийн жинг бодод 41 %, богд 56 %-д хүргэж , малынхаа үүлдэр угсааг Тэс омгийн адуу, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаагаар сайжруулжээ.
       Тэрээр жилийн дөрвөн улиралд малын бүтэц чанарт ихээхэн анхаарч, отор нүүдэл хийн, мал сүргээ тарга тэвээрэг авахуулдаг бөгөөд мал маллах арга туршлага нь уйгагүй ажилсаг, хичээл зүтгэлээрээ залуучуудад үлгэр дууриалал болон нутагтаа хүндлэгдсэн тэргүүний малчин юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%