Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН МАЛЧИН СУМААС 37 ДАХЬ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ

2019-01-30

       Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоолья овогтой Ганхуяг 1991 оноос өдийг хүртэл мал маллаж байгаа.
     Г.Ганхуяг нь 2010 оноос өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур орлоготой эмэгтэй Н.Цэцгээг өөрийн туслах малчнаар авч ажиллуулан одоогийн байдлаар 203 толгой малтай болгож шинээр 4 ажлын байр нэмэгдүүлсэн. Нийт 626 тоо толгой малаар залуу малчдыг малжуулж, тусламж өгснөөс гадна сумын "Буман хонины баяр"-ыг тохиолдуулан дотуур байрны нэг тасгийг 1,6 сая төгрөгийн эд материалаар тохижуулан нэг сая төгрөг хандивлажээ.
      Г.Ганхуяг нь хүний сайн сайхан, эрүүл энх амьдрах, энэрэнгүй нигүүлсэнгүй үйлсийн төлөө бие сэтгэлээ зориулдаг хүн чанараараа бусдыг үлгэрлэн гэр бүл хамт олноо уриалан дууддаг нэгэн. 
   Малын индексжүүлсэн даатгалд малаа дөрвөн жил дараалан хамруулж “Тэргүүний даатгуулагч” алтан цом, малын удам угшлыг сайжруулах ялангуяа адууны угшилд илүү анхаарч Тэс, Гал шар чиглэлийн адуугаар сүргийн үүлдэр угсааг сайжруулж энэ нь үр дүнд хүрснээр аймаг бүсийн чанартай уралдаанд амжилттай оролцсон үзүүлэлтээр 2013 онд "Аймгийн алдарт уяач" цол тэмдэг, нийгмийн сайн сайхны төлөө "Нигүүсэл" мөнгөн медаль, мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж малыг чанаржуулахад илүү анхаарсны үнэлэмж "Аймгийн сайн малчин" гэсэн нэр хүндтэй шагналуудын эзэн болж байжээ.
      17-р жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн босгон дээр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ы хүндэт өргөмжлөл, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөлсөн цом, энгэрийн тэмдэг, өргөө цагаан гэрийг гардуулан баяр хүргэлээ. Г.Ганхуяг нь Малчин сумаас төрсөн 37 дахь МУ-ын аварга цолтон бөгөөд 3 үеэр аварга малчин болж буй ховорхон тохиолдох малч удмын хүн юм.
       Шагнал гардуулах үеэр сумын удирдлагууд, нутгийн зон олон, Улаангом сум дахь нутгийн зөвлөлийн хамт олон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%