Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар, болон аймгийн удирдлагууд “Улсын аварга малчин”-аар шалгарсан Улаангом сумын 2 дугаар багийн малчин Цэвээний Пүрэвжавд шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ

2019-01-30

        Ц. Пүрэвжав нь 1995 оноос тасралтгүй 23 жил мал маллах ухаанд суралцаж, мал аж ахуйдаа сум аймгийнхаа тэргүүний сайн малчдын арга туршлагыг нэвтрүүлж, отор нүүдэл хийн малдаа дээд зэргийн тарга хүч авхуулж, ялангуяа өвөл хаврын бэлчээрийг нарийн хуваарьтай ашиглаж мал сүргээ жил бүр хур таргатай онд оруулж хэвшсэн.
          Сүүлийн 3 жилд малын хорогдол гаргахгүйгээр жил бүр малаа өсгөж сум багийнхаа мал багатай 3 өрхийг 140 толгой малаар малжуулж гэр сууцаар ханган дэмжсэн байна. Мөн 2 туслах малчин авч ажиллуулж ажлын байрыг бий болгож өрхийн орлогыг нэмэгдүүлж, өөрийн баг суманд амьдарч байгаа мал цөөнтэй, амьдралын түвшин доогуур өрх болон сургууль, цэцэрлэгт жил бүр мал, сүү цагаан идээ өгч тусалж иржээ.
       Жил бүр мал сүрэгтээ зориулж 20 тн өвс, 3 тн хужир, шүү бэлтгэж, бэлчээр нутгийг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж өөрийнхөө 2 өвөлжөө, хаваржааг үлгэр жишиг тохижуулан ажиллаж байгаа удам дамжсан сайн малчин юм.

ТАВАН ХОШУУ МАЛЫН БУЯН ХИШИГ АРВИЖИХ БОЛТУГАЙ
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%