Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ХҮРЭЛБААТАРЫН ХҮҮ ГАНТӨМӨР "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО

2019-01-30

       Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын Гантөмөр эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2000-оноос өнөөг хүртэл 18 жил мал маллаж, ашиг шимийг нь боловсруулан хөдөлмөрлөж аавыгаа залгамжлан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж байна.

           Сүүлийн жилүүдэд 1239-1696 толгой мал тоолуулж, 88.2 хувиар төл бойжуулж мал сүргээ 3 жил дарааллан төлөөр нь өсгөж, сүрэгт эзлэх хээлтэгч малын эзлэх хувийг бодод 36.2, богд 42.2 хувьд хүргэж ямааны эзлэх хувийг нийт сүрэгт 19.7-д барьж хээлтүүлэгч, хээлтэгчийн тохироог бүрэн хангажээ. Малынхаа үүлдэр, угсаа, чанар чансааг сайжруулахад ихээхэн анхаарч нутгийн шилмэл үхэр, Тэс омгийн адуу, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаагаар цөм сүргийг бүрдүүлж чадсан байна.

        Тэрээр отор нүүдэл хийж бэлчээр сонгон нутаглах, малд тарга, хүч авхуулах арвин их туршлагатай залуу малчин бөгөөд 2014, 2017 онуудын жил дамнасан байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зуданд Завхан аймгийн сум дундын отрын бүс “Хомын тал”-д 2 жил дарааллан буюу нийт 8 жил отор нүүдэл хийн өвөлжиж нэг ч малын гарз хохиролгүй даван туулсан байна. Жил бүр 10-20тн хадлан, 2-5тн гар тэжээл, 2тн хужир бэлтгэн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ бүрэн хангадаг.

        Нийгмийн хариуцлагын хүрээнд 4 өрхийг туслах малчнаар авч ажилуулж 368 толгой малаар малжуулж амьжиргааг нь дэмжсэн. Оноогдсон татвар, хураамжийг цаг тухай бүрт төлж “Улаан загалмайн хороо”, Багийн өдөрлөг, сургууль, цэцэрлэгт 8.5 сая төгрөгний болоод мал, сүү, цагаан идээний хандив, тусламж үзүүлдэг нигүүлсэнгүй үйлст тэргүүний залуу малчин юм.

         Ийнхүү сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар шалгарсан Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Х. Гантөмөрийн шагналыг УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%