Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН ХОВД СУМААС 10 ЖИЛИЙН ДАРАА "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ

2019-01-30

        Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга нь улс нийгэмд 31 жил мал маллах хугацаандаа олон амжилт гарган аймаг сумын болзолт уралдааныг 101-113 % давуулан биелүүлж малын чанар, ашиг шимийг сайжруулах, тал дээр ихээхэн анхаарч ажилладаг санаачлагатай малчин бөгөөд хонин сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан нийт сүргийн 85%-ийг баяд үүлдрээр сайжруулж нэг хонин толгойгоос дундачаар 1.4-2.8 кг- ноос авдаг ажээ. Ямаан сүргийн 60%-ийг Өлгийн улаан омгоор сайжруулан нэг ямаанаас дундачаар 400-550гр- ноолуур авч жил бүр өрхийн орлогоо нэмэгдүүлэн гэр бүлийнхээ болон туслах малчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
           Нийт мал сүргийнхээ 70%-ийг цөм торгон сүрэг болгох зорилт тавин ажиллаж байна. Жил бүр хээлтэгч малынхаа тоо толгойг өсгөн нэмэгдүүлж төл хүлээн авах ажилд эртнээс бэлтгэж хашаа хорооныхоо дулаалга, малын дулаан хэвтэр, бууц бэлтгэх ажлыг жил бүр сайтар хийж төлчин, туслах малчин жил бүр авч ажиллуулж өрхийн амьжиргааг нь дэмждэг туршлагатай малчин юм.
            2016-оноос 316 хээлтэгч малаас 305 төл буюу 96.5 %, 2017- онд 391 хээлтэгч малаас 369 төл буюу 94.3 %, 2018- онд 437 хээлтэгч малаас 437 толгой буюу 100 % төлөө бойжуулсан байна. 
              Нийт сүрэгт эзлэх хээлтэгч малын хувийн жин 2018 онд бод 40.4%, бог- 55.2 %-д хүрсэн үзүүлэлтээр Монгол “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-д нэр дэвшүүлэн тодорхойлсон нь ийнхүү биелэлээ олж УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар 17-р жарны Урвуулагч хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн босгон дээр өргөмжлөл, энгэрийн тэмдэг, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

ТАВАН ХОШУУ МАЛЫН БУЯН ХИШИГ АРВИЖИХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%