Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СОНСГОЛГҮЙ ИРГЭД ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

2019-01-21

“Дархан Найрамдал сонсголгүй иргэдийн холбоо” ТББ-аас аймгийн Засаг даргатай хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу /2019.01.18/ аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын холбогдох удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөл оролцсон хэлэлцүүлгийг зохион явууллаа. 
Хэлэлцүүлэгт сонсголын бэрхшээлтэй 30 гаруй иргэд, тэргэнцэртэй иргэд оролцож тулгамдаж байгаа асуудлаа нээлттэйгээр илэрхийлсэн байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд боловсролын байгууллагыг хүртээмжтэй боловсрол олгохгүй байгааг шүүмжилж, албан байгууллагууд ажилд авдаггүй, авсан тохиолдолд ажлын байранд ялгавартай ханддаг, цалин бага өгдөг, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг үйлчилгээний байгууллагын угтагч нарыг дохионы хэлний мэдлэгтэй болгох, төрийн үйлчилгээг хүндрэлгүй авах боломжийг бий болгох хэрэгтэйг хэлсэн юм. 
Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга сонсголгүй нэг иргэнийг ажлын байранд авах, ХХҮГ-ын дарга С.Энхболд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжих 6 хөтөлбөрийн хүрээнд дээрх иргэдтэй хамтран ажиллахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%