Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хэвлэл мэдээлэл-Олон нийттэй харилцах гүүр” сургалт зохион байгуулав

2014-11-25

       Иргэд мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа улам ил тод, хариуцлагатай болж, улмаар сайн засаглал, шударга ёс төлөвших суурь болдог тухай “Хэвлэл мэдээлэл-Олон нийттэй харилцах гүүр” сургалтын үеэр онцоллоо.
     Дээрхи сургалтыг аймгийн ИТХурлын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс хамтран төрийн байгууллагуудын мэдээ мэдээллийн асуудал хариуцсан ажилтнуудыг оролцуулан зохион байгуулав.
       Сургалтаар Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сурталчилж, Мэдээ мэдээллийг цахим орчныг ашиглан олон нийтэд түгээх тухай, Хэвлэлийн мэдээ бичих аргазүйн талаар сургалт, зөвлөмж өгсөн юм. Мөн аймаг, дүүргийн ИТХ-ын www.khural.mn нэгдсэн цахим хуудас, Дархан-Уул аймгийн ИТХ-ын www.darkhan-uul.khural.mn цахим хуудасны талаар мэдээллийг өгч, хамтран ажиллахыг хүслээ.
      Цахим үйл ажиллагааг төрийн байгууллагууд бүх шатандаа нэвтрүүлж байгаа өнөө үед ач холбогдолтой сургалт зохион байгууллаа хэмээн оролцогчид дүгнэж байв.
       Мэдээллийн эрх чөлөө нь иргэний эрхийг хангах, иргэдийг хүчирхэгжүүлэн, нийгмийн идэвхтэй оролцогч болгодог чухал ач холбогдолтой. Түүнээс гадна нийгэмд ялангуяа төрд олон чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал:
    - Аливаа шийдвэр гаргасан шалтгаан, нөхцөл байдлыг олон нийтэд таниулах нь нийгмийн зүгээс дэмжлэг хүлээх, үл ойлголцох байдал болон бухимдлыг бууруулах давуу талтай.
   - Төрийн байгууллагын мэдээлэл нээлттэй байх тусмаа иргэдээс санал, шүүмжлэл ихээр ирж, түүнийг нь зохистой ашиглаж бодитой хэрэгжих шийдвэр гарах үндэс болдог. Олон нийтэд гаргасан шийдвэрийнхээ тухай мэдээлэл зайлшгүй хүргэх ёстой болдог учраас төр тухайн шийдвэрээ аль болох бодит байдал дээр тулгуурлан, үнэн зөвөөр гаргахад хүрдэг.
    - Аливаа мэдээллийг ил тод байснаар төрийн байгууллага дахь хүнд суртал багасч, хууль бус үйлдлийг далдлан нуух боломжгүй болон улмаар авилгаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
     Иймд сургалтанд хамрагдсан ажилтнууд мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэхийн зэрэгцээ аливаа мэдээ мэдээллийг нэг долгионоор нэг тоогоор иргэдэд хүргэснээр иргэд үнэн зөв, бодит мэдээллийг авч чадна гэж сургалт зохион байгуулагчид үзэж байна.
    Сургалтанд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын мэдээ мэдээллийн асуудлыг хариуцан ажилладаг 40 гаруй ажилтан хамрагдлаа.

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%