Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хүүхдийн эрхийн конвенцийн 25 жилийн ой болно

2014-11-23

Хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хувьд бүрэн хөгжөөгүй, эмзэг, тусгай хамгаалалт шаардлагатай, хүчирхийлэлд өртөх магадлал их, хүүхдийг нийгмийн зүгээс хүн гэж тооцдоггүй тул эрхийг нь баталгаажуулах, хамгаалах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан байдаг. Конвенцийг баталснаас хойш 193 орон нэгдэн орсны нэг нь Монгол улс юм. Хүүхдийн эрхийн конвенцийн 25 жилийн ойн тэмдэглэлт өдөр 11-р сарын 20-нд Хүүхэд хамгааллын дэлхийн өдөртэй хамт тохиож байна. 
Энэ конвенц нь эрүүл мэнд, боловсролоос эхлээд хүүхдийн амьдралын бүхий л салбарт зориулсан хэм хэмжээ, стандартуудыг тогтоож өгсөн юм. Мөн хүүхдийн нийгмийн эрхээс эхлээд иргэний эрх хүртэл бүх эрхүүдийг багтаасан байдаг. Эдгээр хэм хэмжээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд хүлээн зөвшөөрч, эдгээр стандартын түгээмэл шинжийг улам бэхжүүлж, Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцийн ач холбогдол улам нэмэгдсээр байна. 
Энэ тэмдэглэлт ойн өдрийг Монгол улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%