Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Бүсийн авто үйлчилгээний төв нээгдлээ

2014-11-20

    Дархан-Уул аймагт урьд нь хоорондоо уялдаа холбоогүй тархай бутархай ажиллаж ирсэн авто машины бүх төрлийн үйлчилгээг нэгэн цэгт төвлөрүүлэх шаардлагатай байгааг иргэд удаа дараа санал тавьсныг хүчинд, таван га талбайг  хамарсан “Auto Lux” шинэ төв үүдээ нээлээ.    
   Хойд бүсийн гол гурван аймаг болох Орхон аймагт  19 мянга, Дарханд 18 мянга, Сэлэнгэ аймагт 16 мянган автомашин бүртгэгдсэнээс харахад, төвлөрсөн ийм үйлчилгээний цэг зайлшгүй шаардлагатай байжээ. Түүнээс гадна шинээр байгуулагдсан авто үйлчилгээний төв нь Сэлэнгэ аймаг болон хойт хилээс Дархан хот руу орж ирэх төв замын хажууд байрлаж байгаагаараа орон нутгийн тээврийн сүлжээг шуурхай болгоход тустай.Замын хөдөлгөөнд шаардлага хангасан бүрэн техникийн хэрэгсэл оролцсоноор одоо гарч байгаа элдэв зөрчлийг бууруулж, зорчигчдын аюулгүй байдлыг сахин хангахад энэ төвийн үйлчилгээ ач холбогдолтой гэж замын цагдаагийн ажилтнууд үзэж байна.
    “Auto Lux” төвийн менежер А.Батзул хэлэхдээ “- Манай төвд автомашины бүх төрлийн үйлчилгээ засвар хийхийн зэрэгцээ компьютераар  оношилно. Автомашин, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Манайх Герман улсын хөдөө аж ахуйн тэргүүлэх брэнд “Глаас Лемнен” фирмийн техникүүдийг танилцуулах албан ёсны диллэрээр ажилладаг” гэв. Иргэд  баталгаагүй хямд сэлбэг автомашиндаа тавьж агаар орчныг улам бохирдуулж байгааг зогсоох чиглэлээр авто техникийн байцаагчид уг үйлчилгээний төвтэй хамтран ажиллахаар боллоо.
     Хот хоорондын тээврийн үйлчилгээний алба, замын цагдаагийн газрын ажил үүрэгт туслалцаа үзүүлэх санаачилга гаргаж, иргэдийн тусын тулд хөрөнгө оруулалт хийсэнд аймгийн удирдлагаас ч сайшаажээ.

Ө.РАГЧААСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%