Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Орхон аймгийн ИТХ-ын хороод Дархан-Уул аймгийн ИТХурлын хорооноос туршлага судлав.

2014-11-17

    Орхон аймгийн ИТХ-ын Хороодын төлөөлөл, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооныхонтой уулзаж, туршлага судлаад буцлаа.
       Хоёр аймгийн ИТХ-ын Хороод өөр өөрийн туршлагаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
   Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Төлөөлөгчдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, Төлөөлөгчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Төлөөлөгчид Цусаа хандивлах зэрэг арга хэмжээг Орхон аймгийн ИТХ-ынхаа Төлөөлөгчдийн дунд зохион байгуулж ажиллаж болох юм гэж ирсэн зочид үзэж байлаа.  Мөн аймгийн ИТХурлаас ажлын алба, Иргэний Танхим, хурлын Төлөөлөгч нартайгаа хамтран багийн ИНХурлын түвшинд очиж ажиллан, Иргэдээ сонсож байгааг сайшааж байсан юм.  
     Орхон аймгийн ИТХ-ын хувьд хурлын хуралдаанаа 20 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Хурлын хуралдааныг тогтмол зохион байгуулж, аймаг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг цаг тухай бүрд шийдвэрлэж байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэг тухай тэд ярьж байв.
        Хоёр аймгийн хурлын хороод нь санамж бичиг боловсруулж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Жич: Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо нь:
•    Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа
•    Хүн ам зүйн бодлого зохицуулалт
•    Хүн амын эрүүл мэнд
•    Нийгэм, хөдөлмөр хамгааллын бодлого
•    Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
•    Нийгмийн халамж
•    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
•    Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
•    Ард түмний түүх соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого
•    Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл урлаг, ёс заншлын талаар баримтлах бодлого
•    Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах зэрэг асуудлыг эрхлэн үйл ажиллагаа чиглүүлэн ажилладаг юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%