Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХурал багт ажиллаж, иргэдээ сонсож байна.

2014-11-13

Дархан-Уул аймгийн ИТХурал нь:
  •  Хороодын  ажлыг тогтмолжуулах
  • Багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхижүүлж, сум, багийн хурлуудыг төлөвшүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд багийн ИНХурал, Засаг даргатай хамтран “Иргэдээ сонсоё” сарын аяныг зохион байгуулж байна.
      Аяны хүрээнд “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг Дархан сумын 2 дугаар багт 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагт зохион байгуулав.
    Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Гантуул, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарын аймаг, сумын удирдлагууд , тус багийн 40 орчим иргэн оролцов.
     Хэлэлцүүлгээр аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэв.
     Баг бүрт тулгамдаж буй, шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар багийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
    Багийн ИНХуралд ихэвчлэн ахмадууд оролцож байна. Залуучууд багийн ИНХурал, бусад арга хэмжээнд оролцох оролцоо сул байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн нохой устгалын ажлыг эрчижүүлэх, түлээ нүүрсний цэгийн тоог нэмэгдүүлэх, захын хорооллын дэлгүүрүүдээр зарж борлуулж буй архи тамхины асуудлыг цэгцлэх, нийтийн тээврийн үйлчилгээ автобусаар иргэдэд үйлчлэх зэрэг олон асуудлыг хөндөж байв. Тухайлбал:
   С.БАЗАР / Дархан сумын 2 дугаар багийн өндөр настан/
    Аймгийн ИТХурал багт ажиллаж байгаа талархаж байна.
ИТХ-ын үйл ажиллагааны талаархи мэдээллийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас авч байна. Мөн мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан олж авч байна.
   1. Залуусын оролцоо дутмаг байгаа нь энэ уулзалтаас төдийгүй аливаа арга хэмжээнээс харагдаж байна. Залуусын байгууллага, эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаагаар дамжуулан залуусыг идэвхижүүлэх шаардлагатай байна.
  2. Аймгийн ИТХ-аас боловсон хүчний бодлогод анхаармаар байна. Тухайлбал: БГазар, ЭМГ, ҮХААГазрын дарга нар халагдаж солигдоод эргэж ороод байна.
3.  Аймгийн ИТХ-аас төрийн шагналд 200 гаруй хүнийг уламжилснаас 85 хүнийг шагнуулсан тухай ярьж байна. Эргэх холбоог сайжруулж, шагналынхаа араас асууж сураглаж байх хэрэгтэй. Шагналд тодорхойлсон сургаар дээлээ бэлтгээд хүлээсээр байгаад нас барах тохиолдол нэг биш байна.
      А.ЦЭРЭГ / Дархан сумын 2 дугаар багийн иргэн/
   1. Гэр хорооллын гудамжинд золбин нохой ихсэж байна. Нохой устгалын ажлыг эрчимжүүлэх
   2.  Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тарималжуулсан ургамалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Замын хог цэвэрлэх нэрээр үороог нь хажуугаар  тарьсан ногоон байгууламж руугаа хийж байгаа нь буруу юм. Цөлжилтийг нэмэгдүүлдэг.Дээрхи асуудлуудыг нэгтгэн байгаль орчны газарт уламжилж, арга хэмжээ авахуулах
    3. Орон нутгийн зүгээс архидалттай тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа хэдий ч гэр хорооллын захын дэлгүүрүүд архи, тамхиа зарж борлуулсан хэвээр байна. Ширээ нурууны дэлгүүрүүдээс ирж архи  тамхиа худалдаж авч байна. Хяналтыг сайжруулах ажил зохион байгуулах
Сэлэнгэ аймгийн сумдтайгаа хамтран ажиллах хэрэгтэй байна.
4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гудамжны гэрлийг замд ойрхойн байрлуулснаас бол машин дайрах тохиолдол их байна. Хийж буй бүтээн байгуулалтын ажлаа олон талаас нь бодож барьж байгуулж байх хэрэгтэй байна. Үр дүнгүй ажил болж байна.
5. Мобикомын антеннд камер байрлуулах шаардлагатай байна.
6. Хотын дотор болон айлуудын хашаанд хятад хайлаас их хэмжээг тарьсан байдаг. Энэ нь хажуугийнхаа бусад ургамдлыг идчихдэг онцлогтой юм байна. Үүнд аймгийн БОГазар анхаарал хандуулж, зохицуулалт хийх шаардлагатай.
    Г.БАТДОРЖ/ Дархан сумын 2 дугаар багийн иргэн/
     1. Харзны эргэн тойрныг тохижуулж, орон нутаг, багийн зүгээс анхаарах хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө багийн иргэд бургас тарьсан боловч одоо нэг ч бургасгүй болсон байна. Оршин суугч иргэн өөрийн хашаа болон хашааныхаа эргэн тойронд тэдэн метр зайд арчилж цэвэрлэж байхыг зохицуулсан бодлого байх хэрэгтэй байна. Гудамжны даргатай болоё.
    2. Хот дотор 2, 3 давхар өнгө үзэмжгүй барилга баригдаад байна. Үүнд анхаарах, Ийм хэмжээний барилга барих ажилд зөвшөөрөл өгөхгүй байх шаардлагатай байна.
     3. Залуучууд хайчив. Залуус яагаад арга хэмжээнд оролцохгүй байна вэ? Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд залуусаар ажил л хийлгэж, бусад арга хэмжээ, нийгмийн үйл ажиллагаанд оролцуулж идэвхижүүлэх арга хэмжээг төдийлөн авахгүй байгаатай холбоотой . Иймд байгууллага бүр залуусаа идэвхижүүлэх ажлыг байнга зохион байгуулж байх хэрэгтэй байна. Орон нутгаас бодлогын түвшинд арга хэмжээ авах шаардлагатай байна.
4. Тосгоныхон шоовдор байна. Хөгжил энд алга.
   С.МӨНХБААТАР / Дархан сумын 2 дугаар багийн өндөр настан/
   Аймагт нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлууд хийгдэж байна.
1.Ширээ нуруунд Ахмадын автобус явуулж өгнө үү.
2. Иргэдэд үйлчилж байсан шугамын автобус яагаад явахаа больчихов? Үл ялих шалтгаанаар хийсэн ажлаа зогсоогоод баймааргүй байна.
3. Нүүрсний цэгээр олгож буй нүүрс чулуу ихтэй чанар муу байна. Шарын голын уурхайд хэлж өгнө үү.



   БАТ-ОЧИР /Дархан сумын 2 дугаар багийн иргэн, Тендерийн жолооч/
    Тээврийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Аймгийн Тээвэр, Автозамын газарт тээврийн мэргэжлийн хүн ажиллахгүй байна. Хувийн чанартай үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрлээ. Мөнгөний төлөөх шаардлагыг илүүтэй тавьж, тээврийн бүрэн бүтэн байдлын талаар мэргэжлийн үүднээс зөвлөмж өгч ажиллахгүй байна. Хугацаа зааж тээвэрт явуулж байна.
Үүнд бодлогоор анхаарах хэрэгтэй байна.




      ЦЭДЭВ / Дархан сумын 2 дугаар багийн иргэн/
    1. Ахмадуудын өмнөөс нэг санал хэлье. Түлээ нүүрс үнэтэй болсон. Түлээ түлшээ хагалаад ойртуулж чадахгүй олон ахмад байна. Тэдэнд төрөөс ямар нэг тусламж хэрэгтэй байна. Анхаарах хэрэгтэй.
    2. Залуучууд идэвхигүй оролцоо муутай байна. Залуучуудыг ажиллуулж байгаа байгууллага нь тэднийг идэвхижүүлэхгүй байна гэж бодож байна.
    3. Ширээ нурууны бэлчээрийн асуудлыг авч үзмээр байна. 




   УРТНАСАН/ Дархан сумын 2 дугаар багийн иргэн/

   1. Ширээ нуруу хогийн цэг боллоо. Хяналт тавьж байгаа хүн алга. Цагдаа нар гүүрэн дээр торгууль тавих гэж л ирдэг.
   2. Малын бэлчээргүй болсон.



  НАРАНТУЯА /Дархан сумын 2 дугаар багийн иргэн/

   Дархан сумын 2 дугаар багийн ИНХ-аас санал гарч, уг саналын дагуу 2013 онд нохойны "Өндгөвч" төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна.
   Гэр хороололд золбин нохдын тоо ихсэж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%