Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж байна.

2014-11-13

Хөвсгөл аймгийн ИТх-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал яг одоо үндсэн 9 асуудлаар хэлэлцэж байна. Тухайлбал Хот тохижилт болон авто замын хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан болон танилцуулга, түүнчлэн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, шийдвэрийн хэрэгжилт, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийцлийн аудитын болон төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажилагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүнгийн талаар аймгийн аудитын газрын тайлан танилцуулгыг хэлэлцлээ.
Мөн орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх тухай, аймгийн худалдан авах ажиллагааны 2014 оны нэгдсэн төлөвлөгөөний биелэлт үр дүн, худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2014-16 онд хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлуулах, "Ус-аймгийн дэд хөтөлбөр"-ийн биелэлт, үр дүнгийн тухай, "Тэсийн голын эхийг улсын тусгай хамгаалалтанд авах" асуудлаар санал авах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Энэ зун гүйцэтгэлийн ажил нь хийгдсэн 6,9 р хорооноос 7-р хорооны хооронд хийгдсэн 4 замын уулзвар бүхий автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан "Хөвсгөл зам" болон "Хотгор зам" компаниудын барьсан замын чанар хийгээд захиалагч тал болох болон зөвлөхөөр ажилласан "Классик роуд" компаниудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аймгийн аудитын газрын гаргасан дүгнэлт нь нилээдгүй маргаан өрнүүллээ. Уг замын бүтээн байгууллалтын ажилд захиалагч хийгээд гүйцэтгэгч байгууллагууд, түүнчлэн зураг төсвийн ажлыг хийгээд зөвлөх үүрэгтэйгээр ажилласан байгууллагуудын уялдаа холбоо хийгээд ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалан тухайлбал "Хотгор зам" ХК-ийн барьсан замын уулзвар цэгүүд зөрсөн, үүнээс шалтгаалан ялангуяа үзэгдэх орчин муутай үед зам тээврийн осол аваар гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна. ИТХ-аас дээрхи замын үйл ажиллагаанд гэм буруутай этгээдийг мэргэжлийн байгууллага нь тогтоож учирсан хохирлыг барагдуулах буюу стандартын дагуу хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах, тэр хүртэл гэрлэн дохио суурилуулах замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр санал нийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%