Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шарын гол сумын үйлдвэрлэгчид эрх зүйн мэдлэгт суралцав

2014-11-13

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа “Цэцгэн бууз”, “Арвижих”, Шарын голын Уурхайн гуанз болон тус сумын сургууль цэцэрлэгүүдийн 14 тогоочид аймгийн ХЭАХН-ээс эрхлэн сургалт зохион байгуулав.

Сургалтаар ДЭМБ-аас ирүүлсэн хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдварт өвчинөөс сэргийлэх зөвлөмжийг оролцогчдод тараасан байна. Мөн үеэр аймгийн ҮХААГ-ын мэргэжилтэн Г.Тунгалаг, Стандарчлал хэмжил зүйн хэлтэсийн шинжээч Д.Болортуяа, ШУТИС-ийн ахлах багш н.Лхагвадолгор, аймгийн ХЭАХН-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү нар хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэдээлэл хийсэн. Түүнчлэн хоолноос гаралтай өвчлөлийг бууруулах, “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хоолны газрын нийлтэг журам”, “Эрүүл ахуйн стандарт”-ын талаар хууль эрх зүйн мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогсод нь үнэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%