Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эрүүл мэндийн довтолгоо амжилттай хэрэгжив

2014-11-08

    Иргэдэд чиглэгдсэн “Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал ”-ыг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж,  хүн амд  эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулж байгаа  “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээ Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжилээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд хийсэн хяналт үнэлгээгээр Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт 100.5%, гарын авлагын тараалт 98.5%, санхүүгийн төсвийн гүйцэтгэл 85.2% байгаа ба ЭМД-ны хүрээнд зохион байгуулагдсан  үйл ажиллагаанаас дараах арга хэмжээг онцолж байна.

Орхон сумын ЭМТ“Ногоон жор” эрүүл хоолны өдөрлөг

    ЭМС-ын 2012 оны 137 дугаар тушаалаар батлагдсан “Ногоон жор” аргачлалыг ашиглаж, илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихдэлттэй хүмүүсийн 15 төрлийн хоолыг  орц, жорын заавраар хийж “Ногоон жор” эрүүл хоолны өдөрлөгийг зохион байгуулсан байна.               
    Энэхүү өдөрлөгт сумын 5 албан байгууллагын төлөөлөл болон,  ард иргэд өргөнөөр оролцсон ба  артерийн даралттай 49, чихрийн шижингийн өвчтөй 6, илүүдэл жинтэй 62 хүнд ногоон жороор хоол хийх аргачлалыг зааж, хоолыг амтлуулж, ногоон жороо бэлэглэжээ.





“Нарны алхалт ба сургалт”

    Тус сумын 5 аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй төлөөлөл, иргэд оролцсон “Нарны алхалт”-ыг зохион байгуулж сумын төвөөс 7 км-ын зайтай голын тохой хүртэл явган алхсан ба алхалтын явцад буухиа тэмцээнийг зохион байгуулжээ.

   Нарны алхалтын арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг зохион байгуулсан нь илүү үр дүнтэй, сонирхолтой арга хэмжээ болсон байна.






Шарын гол сумын Эрүүл мэндийн төв- “Увьдас” ахмадын клуб

Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний хүрээнд  Шарын гол суманд 10 ахмадууд анх  санаачилж,  энэхүү клубыг  байгуулсан ба өдөр бүр хийн дасгал, ажлын байрны дасгал, хөгжимт дасгалыг ШГСЭМТ болон Соёлын төвд цугларан хийж хэвшжээ. Клубт 55-70 насны 52 ахмадууд элсэж,  тэдний даралт, илүүдэл жин  буурч,  нойргүйдэл арилж, үе мөчний хөдөлгөөн, биеийн чадал тэнхээ улам нэмэгдэх болсон байна.

Хонгор сумын Эрүүл мэндийн төв-“Хоггүй орчин –Өглөөний алхалт”

  
     “Хогоо хогийн саванд хийж хэвшье” уриатай өглөөний алхалтыг зохион байгуулав.
   Арга хэмжээнд 5 байгууллагын 53 хүнийг оролцуулсан ба тэдэнд малгай, маск, ажлын бээлий, хог хийх уут зэргийг өгч, сумын Соёлын төвийн урт талбайгаас Дархан хаалга хүртэл 2.5 км замын хажуугийн хогийг цэвэрлэжээ.
      Идэвхитэй сайн оролцсон хувь хүн, байгууллагуудыг урамшуулжээ.







Амин-Холбоо ӨЭМТ-“Тамхины хор хөнөөл” оролцоонд тулгуурласан сургалт


    Тамхидалтын сөрөг нөлөө, дам тамхидалын хор хөнөөлийг мэдүүлэх зорилгоор “ОД” цогцолбор сургуулийн 12-р ангийн 98 сурагч, Дархан-Өргөө Коллежийн 100 гаруй сурагчдад  сургалтыг зохион байгуулж, сургалтанд оролцогчдыг 12 багт хувааж, тамхидалттай холбогдолтой асуудлыг шийдвэрлүүлэх, дүрт тоглолт хийх зэргээр оролцооны аргыг хэрэглэжээ. Мөн сурагчдын дунд “Тамхины хор холбогдол” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж идэвхижүүлсэн байна.

Энэрэлт-Наран, Амин-Холбоо, Гэрэлтэй  ӨЭМТ- “Осол гэмтлээс сэргийлье” өдөрлөг

Дээрх ӨЭМТ-үүд хамтарч “Номин” худалдааны төвд артерийн даралт хэмжих, биеийн жин, өндөрийг хэмжиж, 21 дадал хэвшлийн сурталчилгаа хийх, хийн дасгал, хөдөлгөөн хийлгэх чиглэлээр 3 өртөөгөөр үйл ажиллагааг зохион байгуулж,  250 гаруй иргэдийг өдөрлөгийн үйл ажиллагаанд хамруулсан байна.

Гос-Хот ӨЭМТ- “ Ширээ тойрсон уулзалт”

ЭМД-ны арга хэмжээний хүрээнд хийгдсэн сургалтуудаас байгууллагад түшиглэсэн сургалт буюу  “Ширээ тойрсон уулзалт”  илүү үр дүнтэй байсан ба “Эрүүл зохистой хооллолт”, “ Хөдөлгөөн чийрэгжүүлэлт”, “ Артерын даралт ихдэлтээс сэргийлэх” зэрэг сэдвүүдээр Ус суваг ХХК, Цагдаагын газар, Онцгой байдлын Газар, Дархан сумын захиргаа зэрэг байгууллагуудад сургалт, уузалтуудыг  зохион байгуулж 250 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулжээ.
Хяналт, үнэлгээний явцад эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтэн, удирдлагуудтай ярилцлага хийхэд ЭМД арга хэмжээ нь ард иргэдийн өөрсдийн эрүүл мэнддээ тавих хяналт,анхаарлыг нэмэгдүүлсэн, эмнэлгийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулсан, эмч эмнэлгийнхэн, иргэдийн бие биенээ дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Мөн энэхүү ЭМД арга хэмжээ нь айл болгоны гэрт, өрх бүрт эрүүл мэндийн мэдээллийн гэрэл гэгээ цацруулсан үйл ажиллагаа боллоо гэж Улсын тэргүүний Гос-Хот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ахмад эмч Д.Ганболд дүгнэж хэллээ.

Мэдээг бичсэн: ЭМГ. ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%