Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймагт “Сүрьеэгийн тандалт судалгаа” эхэллээ

2014-11-06

ДЭМБ, Глобал сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Сүрьеэгийн тандалт судалгааны нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймгийн “Гос-Хот” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

Тандалт судалгааг Дархан сумын 2, 4,10 дугаар багийн зорилтот бүлгийн 2000 гаруй хүнийг хамруулж хийсэн бөгөөд ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Дархан-Уул аймагт 14 хоног ажиллаж байгаа юм. Мөн “Нүүдлийн Рентген” машиныг ажиллуулж эхэлжээ.

Сүрьеэгийн тандалт, судалгааны нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, НХХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун зэрэг албаны хүмүүс, эмч, эмнэлгийн ажиллагсад, иргэдийн төлөөлөл оролцов.

Уг үйл ажиллагааны үеэр Сүрьеэгийн тандалт судалгааны зорилго, ач холбогдолын талаар ХӨСҮТ-ийн судалгааны багийн эмч Б.Дэлгэрмаа мэдээлэл хийж, сонгогдсон иргэд тандалт, судалгаанд идэвхитэй оролцохыг хүслээ.

Сүрьеэгийн тандалт, судалгааны үр дүн, дүгнэлт нь Дархан-Уул аймгийн сүрьеэгийн өвчлөлийн талаар нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл болох бөгөөд цаашид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой болно гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байна.

Эх сурвалж: www.zasag.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%