Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Засаглалыг дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөр”-ийн Хоёрдугаар шатны төлөвлөлтийн ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа.

2014-11-04

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Засаглалыг дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөр”-ийн Хоёрдугаар шатны төлөвлөлтийн ажлын хэсэг Дархан уул аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд уг хөтөлбөрийн багийн ахлагч Франсуа Парве төвлөрлийг сааруулах талаар мэргэшсэн Олон улсын зөвлөх,   Штефан Пфэйффли санхүүгийн төвлөрлийг сааруулах талаар мэргэшсэн олон улсын зөвлөх, Сара Бюрн иргэний оролцоо, улс төрийн төвлөрлийг сааруулах мэргэшсэн олон улсын зөвлөх, Жак Мера (Jacques Merat), Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Засаглалыг дэмжих, Төвлөрлийг Сааруулах Хөтөлбөр”-ийн (ЗДТСХ) менежер,  Х.Жамбалмаа, ЗГХЭГ-ын ахлах референт, МУИС-ийн багш А.Энхбат, тус хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Н.Сэлэнгэ, А.Мандухай судалгааны туслах ажилтан нар хүрэлцэн ирлээ. 
Засаглалыг дэмжих, Төвлөрөлийг сааруулах хөтөлбөрийг Швейцарь улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар МУЗГ-аас хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь нутгийн удирдлага ардчилсан, эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Хөтөлбөр харилцан уялдаа бүхий 4 бүрэлдхүүн хэсэгтэй, 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг хөтөлбөрийн 2 дугаар шатны төлөвлөлтийн ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар, Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга  нартай уулзалт, ярилцлага хийв. Уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цаашид төвлөрлийг сааруулах талаар анхаарах асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%