Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн удирдлагууд багийн Засаг дарга нартай уулзав

2014-10-29

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, ТЗУХ-ийн дарга Д.Жаргалсайхан болон тус хэлтсийн мэргэжилтнүүд Дархан сумын 18 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, багийн зохион байгуулагч нартай уулзалт хийв.
Уулзалтанд дээрхи удирдлагуудаас гадна Дархан сумын Засаг дарга, Дархан сумын Засаг даргын орлогч, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар Төрийн үйлчилгээг сайжруулах иргэдийн санал санаачилга" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг анхааралтай судалж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг багийн Засаг дарга нарт даалгав.
Мөн аймгийн албан ёсны цахим хаяг болох www.darkhan.gov.mn, болон  www.khural.mn нэгдсэн сайтаар зочилж орон нутгийн болон тогтоол шийдвэр захирамжийн талаар тодорхой мэдээллүүдийг авч ажиллахыг үүрэг болгов.

Ийм уулзалтыг 7 хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж, ажил үүргээ гүйцэтгэхэд ямар хүндрэл тулгарч байгаа талаар сонсож, холбогдох удирдлагуудыг байлцуулан газар дээр нь асуудлыг шийдвэрлэж байхаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%