Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" төслийн нээлт болов

2014-10-28

       Дархан-Уул аймагт шинээр байгуулагдаж буй "Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" төслийн "Ногоон тууз"-ны ёслол Дархан сумын 15 дугаар багийн "Мангирт" толгой дээр энэ сарын 25-ны өдөр болов. Тууз хайчлах ёслолд "Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" төслийн санаачлагч Дархан сумын 15 дугаар багийн иргэн Ц.Оргилсайхан, Дархан сумын 15 дугаар багийн ИНХ-ын дарга Г.Бааран, багийн Засаг дарга Ө.Отгонжаргал, "Цахим дизайн" студийн захирал Б.Ганширнэн, Бурхантийн газар шороо хөдөлгөөний тэргүүн М.Амарсанаа, Дезерет ОУБ-ын ажилтан С.Чулуунбаатар, "Топ Електроникс" ХХК-ийн "Топ Дизайн" Студийн дизайнер н.Ууганбаатар болон аймгийн скаутын холбооны гишүүд оролцлоо.
       Нээлтийн арга хэмжээний үеэр 33 ширхэг хайлаас модыг суулгасан байна.  Хайлаас нь жил бүр цэцэглэж үрлэдэг мод учир  хотын ногоон байгууламжийн гол мод болдог байна. Мөн говь, цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах зурвас, төгөл байгуулахад нэн тохиромжтой учир эхний ээлжинд хайлаас модыг сонгон суулгасан байна.
       "Хайрын Цэцэрлэгт Хүрээлэн" байгуулах ажлыг Дархан сумын ИТХурал, тус сумын Засаг дарга, ЗДТГазар, аймгийн Байгаль орчны газраас дэмжин ажилласан байна. Тус хүрээлэнд мод тарих багаж болох 20 хүрз, 5 жоотуу, 20 хувин зэргийг ОУЭ-ийн "Дезерет" байгууллагаас хандивлажээ.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%