Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэр оронгүй иргэдэд туслах “ГОТИ-3” хөтөлбөр хэрэгжинэ

2014-10-27

Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс эрхлэн Дархан сумын Засаг даргын тамгын газартай хамтарч тус сумын орон гэргүйн улмаас орон сууцны байруудын дулааны худагт амьдарч хоног төөрүүлдэг иргэдийг нийгэмшүүлэх зорилготой “ГОТИ-3” төслийг хэрэгжүүлэхээр болов.

Анх Дархан сумын гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор шат дараатай зохион явуулж эхний шатыг 2012-2013 онд “ГОТИ-1”, 2013-2014 онд “ГОТИ-2” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол  2014-2015 оны хооронд хэрэгжих “ГОТИ-3” хөтөлбөрийг ийнхүү хэрэгжүүлж эхлэлээ. Тус аймагт 2011 онд явуулсан судалгаагаар орон сууцны байруудын орц хонгил, дулааны худагт өөрийн гэсэн орон гэргүйн улмаас тэнэмэл гэгдэх 512 иргэн байгаа нь тогтоогдсон. Энэ судалгааг үндэслэж 2012 онд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачилж Дархан сумын ЗДТГ болон аймгийн Цагдаагийн газартай хамтарч гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг уг хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжүүлснээр 2012 онд 24 иргэн, 2013-2014 онд 53, нийт 77 иргэн бүрэн нийгэмшсэн гэж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зохион байгуулагчид нь тайландаа оруулжээ. “ГОТИ-3” төсөл хөтөлбөрт Дархан сумын 1-16, Өргөө, Малчин багийн гэр оронгүй дулааны худаг, орц хонгилд амьдарч байгаа иргэд  хамрагдах бөгөөд уг төсөл ирэх 11 дүгээр сарын нэгнээс 2015 оны тавдугаар сарын нэгний хооронд хэрэгжих аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%