Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт

2014-10-23

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан Баруун бүсийн сургалтыг 2014 оны 09 дугаар сарын 30, 10-сарын 1-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. 
Бүсчилсэн сургалт /Баруун бүс/-д Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо. 

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, сурталчлах болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө, арга зүйн зөвлөмжийг өгч, хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар болох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%