Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэнэ.

2014-10-20

Булган аймгийн Хангал суманд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” хангайн бүсийн зөвлөгөөн амжилттай боллоо. Жил бүр зохион байгууллагдаг энэхүү зөвлөгөөнийг энэ удаа Булган аймаг зохион байгуулсан ба хангайн бүсийн таван аймаг болох Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд болон БОХНЯ-ны мэргэжилтнүүд оролцов.
Уг Зөвлөгөөнд  Хөвсгөл аймгиийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Батбаяр, Д.Буяндалай, Х.Гантулга, Д.Алтанхуяг, мөн БОГ-ын мэргэжилтэн Болормаа нарын бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Зөвлөгөөнөөр байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг бүс нутгийн хэмжээнд бууруулах, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, төрийн тусгай хүчний байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрхэн уялдаатай ажиллах зэргийг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн, ярилцаж тодорхой үр дүн, шийдэлд хүрлээ. Мөн төр засгийн тодорхой байгууллагуудад хандсан шийдвэр гаргаж, бүс нутгийн хэмжээнд ямар бодлого барьж ажиллах, хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэр гаргасан юм.

Хангайн бүсэд голчлон хууль бус мод бэлтгэл буюу модны хулгайн хэрэг гардаг ба уг хэргийг тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдсан байдлаар эсвэл бие даасан, тодорхой зохион байгуулалтад орсон бүлэг техник хэрэгслийн хүчээр үйлддэг байна. Усны тухай хууль тогтоомж зөрчих хэрэг хоёрдугаарт жагсдаг бол хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэрэг ихээр гардаг аж. Эдгээр хэрэг бүгд харилцан хамааралтай буюу ойн сан руу халдаад их хэмжээний модыг устгаж, доорх баялгийг авдаг.

Энэ нь Ойн тухай хууль зорчих гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж, Эрүүгийн хуулийн 214 зүйл буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж давхар зүйлчлэгдэн нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг. Мөн алтны шороон орд дээр давхар хууль бусаар олборлолт явуулахын тулд усыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглан усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт  хэргүүд гардаг гэж ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Б.Цогтбаатар ярилаа.

Зөвлөгөөний үеэр Байгаль хамгаалагчдын төлөөлөл “Байгаль хамгаалагчийн хувьд хууль бус гэмт хэрэгтэй тэмцэх, уг үйл ажиллагааг зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажилладаг. Бидэнд олон асуудал тулгамддаг. Тухайлбал, зарим зөрчлийн дуудлагыг иргэдийн мэдээллийн дагуу авч очдог. Гэтэл мэдээлэл өгсөн иргэдэд урамшуулал олгохгүй болохоор тэд дахин мэдээлэл өгөхгүй байх, гэмт хэргийн мэдээллийг нуун дарагдуулах  явдал гардаг. Мөн зөрчлийн дуудлага аваад сумын цагдаагийн хэсэг, улсын байцаагчтайгаа утсаар эсвэл хүнээр дамжуулан хэл авалцана. Тухайн зөрчил гарсан газар очиход унаа, бензин тосны хувьд асуудалтай байдаг.

Бид байгаль хамгаалан журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн газар очиход хуулиар торгууль, шийтгэвэр ногдуулах эрхтэй боловч үүнийг нь бичих хуудас нь байдаггүй. Тавьсан торгууль, шийтгэвэрийн мөнгө Байгаль хамгаалах сан бус Төрийн сангийн дансад орчихдог учир Байгаль хамгаалах сангаас бидэнд бензин тосны мөнгө өгөхгүй байх зэрэг асуудал их байна. Түүнчлэн бидний ашигладаг багаж төхөөрөмж ажиллагаа муутай байдаг. Үүнийг БОНХЯ болон бусад холбогдох байгууллага шийдвэрлэж өгөх хэрэгтэй байгаа юм” хэмээн ярьсан.

Мөн тэрээр хулгайн анчид, байгаль хамгаалагч хяналт тавихад хүндрэлтэй, хүрч очиж чадахгүй газрууд буюу голд завиар урсаж явдаг болсон. Тиймээс завь, буу зэрэг техник хэрэгсэлтэй баймаар. Байгаль хамгаалагчдыг дэмжих хэрэгтэй байна. Олонх хууль зөрчигч байгаль хамгаалагчийг ер нь тоодоггүй, улсын байцаагчтай чинь хүн яриулж асуудлыг шийднэ гэх мэт зүйл ярьдаг. Сумын цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилладаг, байгаль хамгаалагчдын хамгийн сайн “туслагч” тэд байдаг. Гэхдээ тэднийг дээрээс дарамталж зарим зөрчлийг даруулах тохиолдол байдаг” гэж байлаа. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй газар дээр нь тэмцэгч бол байгаль хамгаалагч.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөгөөнөөс бүс нутаг хооронд болон салбар яам болон бусад төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвлөмжийг гаргаж, одоо хэрэгжиж буй болон шинээр мөрдөгдөх шаардлагатай хууль тогтоомжийн талаар ярилцан бодлогын чиглэлээ нэгтгэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%